Site menu
Our poll
Манай сайт ямаршуу байна ???
Нийт хариулт: 22
Statistics

Одоо онлайнд: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Login form
Search
Calendar
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive

Íîâîå íà ñàéòå + Ðåêëàìà

    • Íîâîå íà ôîðóìå
    • Êîä âàøåãî èíôîðìåðà!!! (c) mozga.net
    • Ïîïóëÿðíûå ôàéëû
    • Êîä âàøåãî èíôîðìåðà!!! (c) mozga.net
    • Ñàìûå ïîïóëÿðíûå òåìû
    • Êîä âàøåãî èíôîðìåðà!!! (c) Хоосон байна
Main » 2011 » December » 4 » Би алуурчин бэртэй болмооргүй байна...
12:11 PM
Би алуурчин бэртэй болмооргүй байна...

Нярайн цогцос олдлоо… Энэхүү аймшигт мэдээнүүд сүүлийн үед сонин хэвлэлийн хуудаснаас салахаа байжээ.

Саяхан л гэхэд Чингэлтэй дүүргийн ес­дүгээр хорооны нутаг дэвс­гэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олдсон. Тэгвэл өнөөдөр бас Сонгинохайрхан дүүрэгт төрөх дөхсөн жирэмсэн эх 10 сартай хүүхдээ эм ууж хүчээр жорлондоо төрүүлээд хашаа давуулан хаясан хэрэг гарлаа.  Хамгийн ойрын ердөө л ганц хоногийн зайтай гарсан энэ хэргүүд… Юу гээчийн аймшигтай үйлийг зөгнөнө вэ.

Өнгөрсөн саруудад гэхэд л ийм төрлийн гэмт хэрэг хичнээн ч гарав даа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрний баруун хойд талд Туул голын бургаснаас өнгөрөгч есдүгээр сарын 29-ний өдөр нярай, эрэгтэй хүүхдийн цогцос олдсон. Нярай 53 см урттай, хэвийн жинтэй, өсөлт бойжилт сайтай байсан бөгөөд гадны нөлөөтэйгээр амиа алдсан хэмээн анхан шатны дүгнэлтээр тогтоожээ. Хүүг олох үед нохойны зурагтай шаргал өнгийн цамц дотуур нь өмсгөн, бамбаруушны зурагтай цэнхэр өнгийн даавуун өлгийнд өлгийдсөн байжээ.  Мөн энэ сарын 14-нд Баянгол дүүргийн долдугаар хорооны 25 дугаар байрнаас нярай хүүхдийн цогцос олдсон аймшигт хэрэг гарсан. Хүүх­дийн цогцсыг тэр хавийн байр­нуудын орчмоор шил, лааз түүж амьдардаг хүн хогийн саванд байхад нь ол­жээ. Хэдхэн хоногийн зайтай бас л тус дүүрэгт, тодруулбал, IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг  "Хангай”   зочид  буудлын өрөөний орон дороос төрөөд хоёр гурав хоногтойд нь хаясан бололтой нярайн  цогцос олдсон аймшигт мэдээлэл залгасан. Дахиад л сэртхийм мэдээ…  "Бэлх” захын хашааны хогийн цэгт уутан дотор хийсэн нярай хүүхдийн өтсөн цогцос байв.

Өвлийн жихүүн өдөр төрөөд хоёрхон хонож буй хүүхдээ автомашин дээр хаяад явсан хэрэг ч гарч байсан. Эл хэргийг үйлдсэн 18 настай ээж "Би оюутан учраас хүүхдээ тэжээж чадахгүй” хэмээн тайлбарлаж байв.  Харин өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цагаан гялгар уут, гадуур нь эмэгтэй хүний саарал өнгийн дотуур өмдөнд хийсэн, хүйг нь эхэсээс нь салгаагүй нярайн цогцос олдсон хэрэг гарч байлаа.  Хүүхдээ дутуу төрүүлээд хээр хаясан хэрэг Хан-Уул дүүрэгт саяхан илэрсэн. Тус дүүргийн 13-р хороо буюу олны хэлж заншсанаар Шувуун фабрикийн оршин суугч 36 настай Л нь хүүхдээ хээр төрүүлж хаясныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн гээд ийм төрлийн жигшүүрт хэргийн тоо тоймоо алдаж байнаа.  Араатан амьтан хүртэл өөрөөс унасан үрээ амь тавин хайрладаг байтал энэ монголын эмс охид ямар аймшигтай оюун санааны хоосролд автахаараа ингэж араатанаас ч дор авир гаргадаг байнаа. "Цөвүүн цаг иржээ” гэдэг шиг. өдөр бүр нярайн цогцос олдлоо гэсэн мэдээллийг уншаад сэтгэл шархирахгүй  эх хүн байхгүй биз

. Ямар ч гэм зэмгүй, улаан нялзрай амьтнаа ямар эх хүн тэгж өөрийн гараар хөнөөж чадаж байнаа. Үнэхээр ой ухаанд ч багтамгүй эл хэргийг ихэвчлэн 18, 19-тэй охид ээж, аав, ах дүүсээсээ нуугаад үйлдсэн байх юм. Энэ хэрэг аймшигт алуурчдын үйлддэг хэргээс ялгарна гэж үү. Хүний хорвоод,  тэгээд өөрт нь ирэх гэж ирсэн энэ өрөвдмөөр, өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй,  ядаж ээжээсээ амь гуйсан ганц ч үг хэлж чадахгүй өөдөсхөн амьтныг хөнөөж байгаа эхийг хүн гэхүү. Ийм л араатнаас дор эхчүүд, чулуун зүрхт охид бидний дунд мөр зэрэгцэн, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна. Аймшигтай биш байна гэж үү. Хөхөө шувуу хүртэл өөрөөс унасан үрээ хөлдөөгөөд алчихдаггүй, бусдын  үүрэнд орхидоггүйсэн биш бил үү. Гэтэл даанч дээ. Хорвоо тийм увайгүй алуурчдыг яаж дааж байна вэ.  Ийм бузар амьтдыг хүн амины хэрэг үйлдсэнтэй адилтган яллаж болохгүй гэж үү, Монгол Улсын Ерөнхийлөгч өө. Эс бөгөөс энэ монголын эмс охид садарлаад үйлийн үр болсон өчүүхэн нялх балчир амьтдыг хөнөөсөөр байх  боллоо.  Өөдсийн чинээ улаан нялзрай үрээ өрөвдөх сэтгэлгүйгээр өөрийн гараар устгаж буй энэ охид ирээдүйн хэн нэгний эхнэр, эх болж л таарна. Тэр цагт ангаахай бяцхан үрийнхээ ангир уургаа шимэн баясах энэ л харц ээждээ хорвоогийн хамгийн дээд аз жаргалыг өгдөг гэдгийг мэдэрч чадах юм гэж үү.

Төсөөлж ч чадахгүй нь. Би эх хүн. Хоёрын хоёр хүүтэй эх хүн шүү дээ. Нэгэн цагт хөвгүүд маань эхнэр авч л таарна. Тэр цагт энэ мэт улаан нялзрай үрээ үнсэнд хаясан шалз мэт алж байгаа алуурчин охид миний хүүтэй ханилчих ч юм бил үү хэн мэдлээ.  Ингэж бодохоос аймшигтай санагдаж байна. Дотор муухайраад шууд л унаж тусах нь… Монгол бүсгүйн  уян зөөлөн, өрөвч сэтгэл, хорвоогийн хатуу бэрхийн өмнөөс сөрөн дийлэх хатан ухаан хаачих нь энэ вэ? Монгол төрийн түшээд минь энэ хэрэгт анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Төр улсын тань ирээдүйн эзэд энэ алуурчин эмсийн гарт цөөрсөөр байна. Тэр нэгэн алуурчин охид таны бэр ч болох юм бил үү.

…Би л хувьдаа ийм алуурчин бэртэй болмооргүй байна… Бэр минь болчихоос өмнө шийтгэж өгөөч, гуйя.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 278 | Added by: Amraa | Tags: Би алуурчин бэртэй болмооргүй байна | Rating: 0.0/0
Total comments: 1
 
 
Хэзээ: 2011-12-04
IP хаяг: 49.0.141.37
Сэтгэгдлийн шат: 0
1

$@†u®n

heleh ch ug oldohgui bn >( >( >( >( >( >( >( >( >(

--------------------
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]