Site menu
Our poll
Манай сайт ямаршуу байна ???
Нийт хариулт: 22
Statistics

Одоо онлайнд: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Login form
Search
Calendar
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Entries archive

Íîâîå íà ñàéòå + Ðåêëàìà

    • Íîâîå íà ôîðóìå
    • Êîä âàøåãî èíôîðìåðà!!! (c) mozga.net
    • Ïîïóëÿðíûå ôàéëû
    • Êîä âàøåãî èíôîðìåðà!!! (c) mozga.net
    • Ñàìûå ïîïóëÿðíûå òåìû
    • Êîä âàøåãî èíôîðìåðà!!! (c) Хоосон байна
Main » 2011 » December » 4 » Леди Гага Клипэндээ чармай нүцгэн тогложээ
10:36 AM
Леди Гага Клипэндээ чармай нүцгэн тогложээ
Сүүлийн үед од болоод буй дуучин Леди Гагагийн шинэ клип түүний дууны клипнүүдээс хамгийн илэн далангуй нь болж мэдэхээр байна. "Marry The Night" дууныхаа клипэнд дуучин бүсгүй чармай нүцгэн тоглосон бөгөөд угаалгын өрөөнд ихэнх зургаа авахуулжээ. Мөн тэрээр төгөлдөр хуур хөгжим тоглоно. 13 минут үргэлжлэх энэ клипэнд өөр зөндөө олон сонирхолтой хэсгүүд бий. Дуучин бүсгүй цээж нүцгэнээр өөр дээрээ эрдэнэ шиш асгаж, хөх өнгөөр үсээ будаж, цонхоор эд зүйлээ гаргаж шидэн, "эмээ" дотоожтой алхлах аж.
   
Мөн жүжигчин бүсгүй орон дээр нүцгэн хэвтэх агаад утсаар ярих юм. Энэ клипнийхээ талаар тэрээр ярихдаа үндсэндээ өөрийн өдөр тутмын амьдралаас түүнийгээ сэдэвлэж бүтээсэн гэдгээ өгүүлэв. Тэрээр хөгжмийн ертөнцөд нэвтэрч орох хүсэлтээ гарган нэгэн дуу бичлэгийн компанид хандтал шууд татгалзсан хариу авчээ. Яг тэр үеэр тэрээр чармай нүцгэн байсан гэнэ. "Тэр бол миний амьдралын хамгийн утгагүй өдөр байлаа. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Гэхдээ чи иймхэн зүйлд сэтгэлээр унах юм бол чиний орон зай шоу бизнесийн ертөнцөд байхгүй гэсэн үг" хэмээн бүсгүй ярив. "Би миний эргэн тойронд болж буй үзэгдлүүдийг шал эсрэгээр хүлээж авдаг. Би тэдгээрийг өөр нүдээр харахыг хүсдэг. Зарим утгаараа худал хуурмаг зүйл илүү үнэн бодитой мэт харагддаг шүү дээ" гэж Гага тайлбарлажээ. Өвөрмөц сэтгэлгээ, хоолойны цар хүрээгээрээ онцгой ялгарч буй дуучин бүсгүй хэн хүний санаанд оромгүй зүйлүүдийг сэддэгээрээ алдартай билээ. Ялангуяа энэ клипээ тэрээр өөрөө найруулсан байна.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 257 | Added by: Amraa | Tags: Леди Гага Клипэндээ чармай нүцгэн т | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]